
ДОЗ энтэртайнмэнтийн бүтээл “ДҮҮЛЭН НИС” уран сайхны киноны уран бүтээлчид 2012 оны 12 сарын 3-нд түүхэн хэсгийнхээ зураг авалтандаа оржээ. ДОЗ энтэртайнмэнт нь энэ кинондоо урьд өмнө хэрэглэгдэж байгаагүй өндөр чадалтай техникыг ашигласан. Мөн Монгол улсаас анх удаа кино груп Солонгос улсад ирж Монгол, Солонгосын түүхтэй холбоотой зураг авах нь тухайн цаг үеийн хувцас хэрэгсэл, хааны ордон сонгох зэрэг нилээд олон бэрхшээлтэй тулгарч байсан учраас ихээхэн цаг зарцуулжээ. Энэ киноны түүхэн хэсгийн зураг авалтыг Солонгосын баруун урд эргийн Нажу хэмээх хотын ойролцоо Солонгос улсын кино хорооны павилонд хийсэн бөгөөд нийт 5 өдрийн хугацаа зарцуулжээ. Сонирхуулахад энэ павилон нь зөвхөн Хааны ордоны хэсэг нь гэхэд 100 гаруй өрөөтэй төдийгүй гадна талдаа эртний сүрлэн дээвэртэй тариачдын байшингаас эхлээд МЭ-ний 10-р зуунаас 20-р зуун хүртлэх бүхий л цаг үеийн тухай өгүүлэх кино зураг авч болохуйцаар барьж байгуулсан, нэг уулын амыг бүрэн эзэлсэн маш том байгууламж юм. Мөн энэ павилоныг үзмэрийн журмаар дотоодын болон гадаадын аялагчидад үзүүлж кино хороондоо орлого оруулж байсныг киноны уран бүтээлчид онцолжээ.
Мөн түүхэн хэсгийн зураг авалтын хамгийн чухал зүйл болох хувцас хэрэглэлээ Намянжу дахь Солонгос улсын кино хорооноос түрээсэлсэн бөгөөд зураг авалтын үеэр 5 хүний бүрэлдхүүнтэй нүүр будгын баг ажиллаж байсан байна.















Мөн түүхэн хэсгийн зураг авалтын хамгийн чухал зүйл болох хувцас хэрэглэлээ Намянжу дахь Солонгос улсын кино хорооноос түрээсэлсэн бөгөөд зураг авалтын үеэр 5 хүний бүрэлдхүүнтэй нүүр будгын баг ажиллаж байсан байна.















Д.Ундрах /24tsag.mn/