

Энэ талаарх Францын Метро сонин мэдээлсэн байна. Тус улсын гадаад хэргийн сайд Лаурент Фабриус сонинд ярилцлаг өгсөн байна.
Тэрбээр “Хэдий Малигийн бүх хэт даврагсдыг дарж чадаагүй ч гэсэн ирэх сард цэргээ татна” хэмээжээ.
Өнгөрсөн долоо хоногт Малигийн исламын шашинт хэт даврагсдыг зайлуулсан Тимбокту хотод Францын ерөнхийлөгч Франшиос Холланд зочилсон юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр “Та бүхний сонгосон Малигийн Ерөнхийлөгч улсынхаа бүх газар нутагт хууль ёс тогтоог гэсэн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд манай улсын олон мянган цэрэг танайд үйлчилж байна” хэмээн онцолсон юм.
Францын цэргүүд Тимбокту, Гао хотуудыг хэт даврагсдаас чөлөөлөөд байгаа юм. Малид Францын 2150 цэрэг үйлжилж байна.
Д.Идэр