

Туслах Женнифер О Нил түүнийг хэт олон цагаар ажиллуулсан ч төлбөрөө төлөөгүй хэмээн буруутгасан байна. Эмэгтэйн мэдэгдсэнээр тэрбээр 7168 илүү цаг ажилласан байна. Харин үүнийхээ төлбөрт 393 мянган доллар авах ёстой хэмээн үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Харин хамгийн олон твиттер дагагчтай дуучин бүсгүй “О Нилд жилд 75 мянган доллар олдог ийм ажил өгснийг тус гэж бодох хэрэгтэй” хэмээн хэлсэн байна. Одоо хоёр хувийн туслахтай үлдсэн тэрбээр “Сайн туслах бол илүү цагаар ажилладаг бус надад юу хэрэгтэйг урьдчилан харж чаддаг хүнийг хэлнэ” гэжээ.
Туслах О Нил алдарт дуучин илүү цагаар ажиллуулахдаа өөрийг нь маш их зовоодог гэсэн байна. Түүнийг бүр өөртэй нь хамт унтахыг шаардсан гэж мэдүүлжээ.
Д.Идэр