Литва улсын Вильнюс хотод болж буй самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна. Эмэгтэй 68 кг-д Э.Аззаяа, байлдааны самбогийн эрэгтэй 62 кг-д Б.Дамланпүрэв нар мөнгөн медаль хүртжээ. Мөн самбо бөхийн эмэгтэй 56 кг-д Б.Солонго, эрэгтэй 62 кг-д Д.Амартүвшин, 90 кг-д Б.Ариун-Эрдэнэ хүрэл авсан байна. Б.Солонго өнгөрсөн жил дэлхийн аварга болсон билээ. Харин Д.Амартүвшин өмнө нь дөрвөн ч удаа медалийн төлөө барилдаанд мултарч байсан бол энэ удаад медаль хүртэж чадлаа.
Т.Энхэлээ