
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй 4:11 уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу хоёрдугаар сарын уулзалт маргааш буюу 2-р сарын 07-ны пүрэв гарагт болох гэж байна. 4:11 уулзалт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутагт Ардчилсан намын байранд 11 цагт болох юм.
Уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон бусад гишүүд оролцож сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч мөн сонирхсон асуултад нь хариулт өгөхөөр юм.
Т.Гэрэл