
Өнөөдөр “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал Уул уурхайн яаманд 14,00 цагт болохоор товлогджээ. Энэх хуралдаанд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд багтдаг "Рио Тинто" компанийн 6 төлөөлөгч, Монголын талын 3 төлөөлөгч оролцоно гэх мэдээлэл байсан юм. Монголын талыг төлөөлж ТУЗ-ын гишүүд болох Н.Багабанди, П.Цагаан, Ганбат нар оролцох тухай яригдаж байсан. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлснээр энэ уулзалтанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар оролцохоор болсон байна. Монголын талаас хэлэлцэх асуудлаа бэлтгэсэн бол "Оюутолгой" компани өөрсдийн байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргаад байгаа билээ.
Сэтгэгдэл (1)