Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт ихэсч, гэмт хэргийн гаралт нэмэгдэж
байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, өнгөрсөн
хоногт гэхэд бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн хоёр хэрэг гарчээ.

Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт ихэсч, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, өнгөрсөн хоногт гэхэд бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн хоёр хэрэг гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хорооны нутагт хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиж, шалгахад 60 настай эрэгтэй Х-г түүний эхнэр болох Д цээжин тус газарт нь хоёр удаа хутгалж, амийг нь хөнөөсөн байжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
Б.Чимэг