Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд арваннэгдүгээр сарын 11-нд буюу өнгөрсөн баасан гаригт зураач З.Уянга “Тэнгэрээс заяат...” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Тэрбээр өөрийн бие даасан ес дэхь үзэсгэлэнгээ ийнхүү олонд хүргэж байгаа юм. Уг үзэсгэлэнгийн онцлог нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд анх удаа бар зургийн “Monotype” буюу нэг дардасны аргаар гүйцэтгэсэн бүтээлүүдээр бүрэн хэмжээний үзэсгэлэн гаргаж байгаад оршиж байна. “Мonotype” арга нь зураачаас өндөр ур чадвар, туршлага шаарддаг өвөрмөц арга ажээ. Зураач З.Уянга өмнө нь толилуулж байсан үзэсгэлэнгүүдээ дан төмөр бар, компьютер график зэрэг бар зургийн аргуудаар дагнан гаргаж байсан бол энэ удаад шинэ уран бүтээлээ дэлгэн харууллаа. Үзэсгэлэнгийн агуулгын хувьд Монгол эмэгтэйн гоо төрх, намба, эх үрийн элбэрэл, эрт цагийн зан заншил, эмэгтэй хүний үзэмжит зүүсгэл, эд хэрэглэл зэргээр төлөөлүүлж Монголчууд бид эмэгтэйчүүд, эх хүний ариун нандин бүхнээр дамжсан тэнгэрээс заяат хүмүүс, хүн төрөлхтөний дээд охь нь юм гэсэн санааг илэрхийлсэн байлаа. Уг үзэсгэлэн энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Т.Энхэлээ