Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хүүхэд, залуучуудын футзалын “Дуулиан-2020″ тэмцээний 2013 оны улиралын тэмцээн маргааш эхлэх гэж байна.Тэмцээний анхдугаар техникийн зөвлөгөөн маргааш өдрийн 16:00 цагт СБД-ийн хоёрдугаар сургуулийн хурлын танхимд болох юм. Харин эхний толголтууд ирэх сарын 2-3-ны өдрүүдэд эхлэх юм. Энэ удаагийн тэмцээн урьдынхаас арай өөр дүрмээр явагдах ажээ. Тухайлбал, тэмцээний хэсгийн тоглолтууд зөвхөн нэг тойрог буюу хариу тоглолтгүй явагдах аж. Мөн нэмэлт тоглолт буюу тэгштгэх тоглолтууд хариу тоглолтгүй явагдах юм байна. Харин шөвгийн 16-аас эхлэн толголтууд хариу тоглолттой явагдахаар болжээ. Энэ жилийн тэмцээн нийт найман насны ангилалаар зохиогдох бөгөөд оюутнуудын заалны хөлбөмбөгөөр өрсөлдөхгүй нь. “Дуулиан-2020″ долоо дахь удаагийн тэмцээний финалын тоглолтууд тавдугаар сарын 16-ны өдөр явагдана.



















































