Энэтхэг улс тив хоорондын баллистик пуужин зохиож эхэлсэн талаар “BBC” мэдээлжээ.
Энэтхэг улс тив хоорондын баллистик пуужин зохиож эхэлсэн талаар “BBC” мэдээлжээ. Тус улс “Агни 6” нэрт тив хоорондын аслын тусгалтат пуужингаа зохион бүтээж эхэлсэн байна. “Агни 6” пуужин 65-70 тонн жинтэй, хоёр метр голчлолтой бөгөөд 20 метр урт байх аж.
“Агни-6” баллистик пуужин нь дөрвөөс зургаан цөмийн цэнэг тээж, зургаан мянган км зайтай орших байг сөнөөх чадвартай хэмээн Энэтхэгийн Батлан хамгаалах судлал, боловсруулалтын байгууллагын төлөөлөгч мэдэгджээ.
Шинэ пуужин урьдын “Агни-5” пуужинтай адил гурван угсраатай болон хатуу түлшийн ангилалд хамаарагдаж байна.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (3)