Амиа хорлох хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас
анхааруулсаар байна. Өнгөрсөн хоногт гэхэд 60 настай эрэгтэй Б өөрийгөө
егүүтгэжээ.

Амиа хорлох гэмт хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Өнгөрсөн хоногт гэхэд 60 настай эрэгтэй Б өөрийгөө егүүтгэжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах Худалдааны төвийн гараашид өөрийгөө буудсан хүн байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад, 60 настай эрэгтэй Б “ТОЗ-8” маркийн өөрийн эзэмшлийн буугаар толгойн тус газраа буудаж, амиа хорлосон байжээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Золбоо