“Монгол гэрийн сургууль” үүд хаалгаа нээнэ

Монгол үндэстний мэдлэг оюуны охь дээдийг орчин үеийн шинжлэх ухааны ололт дэвшилттэй хослуулан, ирээдүйн монгол хүний хөгжлийг тодорхойлох зорилготой “Монгол гэрийн сургууль” ТББ тун удахгүй үүд хаалгаа нээхээр болжээ. Даяарчилж буй шинэ мянганд Монгол үндэстний ёс заншилыг сэргээн сануулж, хойч үеэ сурган хүмүүжүүлэх гэгээн зорилготой тус байгууллага 2013 оны 2-р сарын 8-ны өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор нээх юм байна. Иймд нээлтэндээ зориулан нийт хүүхэд залуучуудын дунд “Ойдог Дойдог хоёр тэр юу вэ? Гэсэн оньсогыг таалгаж байгаа бөгөөд зөв хариулсан нэг хүнийг бэлэг бэлгийн дээд номоор шагнаж урамшуулахаар болжээ. Энэ оньсогын хариултыг мэддэг хүн хариугаа twitter @OidogDoidog, Facebook facebook.com/groups/256353297831483/ …OidogDoidog@yahoo.com хаягаар ирүүлж уралдаанд оролцох боломжтой юм байна.