зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Халамцуу Чапи гүйн гарч ирээд Д.Арвин гишүүнийг ресторан руу дагуулж...”

2011-11-14
0
ЖИРГЭХ

Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн сагсан бөмбөгийн спортын мастер Ц.Шаравжамц цолныхоо найрыг  өнгөрсөн бямба гаригт “Улаанбаатар” ресторанд хийлээ. Найр 18 цагт товлогдсон боловч гучаад минутаар хожимдож эхэлсэн юм. Түүний цолны найранд Монголын сагсан бөмбөгийн үе үеийн тамирчид, спортын байгууллагын удирдлага, улс төр, урлагийн олны танил хүмүүс гээд 300 гаруй зочид төлөөлөгч иржээ. Тэдний дунд шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Д.Арвин, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, ГХЯ-ны сайд Г.Занданшатар, ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар байлаа. Цайллага эхлэхээс өмнө хүмүүс бужигналдаж 19 цагт сая нэг ширээ ширээндээ байраа эзэлж сууснаар найр албан ёсоор эхэлсэн юм. Ёслолын хүндтэй зочид болох УИХ-ын гишүүд, урлагийнхан нэлээд хожимдож ирсэнийг эс тооцвол уг цайллага замбараатай, цэгцтэй болж өнгөрсөн юм. Найрыг жүжигчин Мөөжиг хөтөлсөн. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Морин хуурын чуулга ёслолын үйл ажиллагааг нээж Н.Жанцанноровын зохиолыг тоглосны дараагаар гавъяатын аав Цэрэнжанхар хүүгийнхээ цолны найрыг албан ёсоор нээхээр тайзнаа гарч ирсэн юм. Тэрбээр хүрэлцэн ирсэн зочдод талархлаа илэрхийлж ерөөл өргөв. Энд Ц.Шаравжамц гавъяаттай ажил, амьдрал, үерхэл нөхөрлөл гээд олон зүйлээр холбогдсон хүмүүс иржээ. Одоогоос 14 жилийн өмнө “Өргөө” хамтлагийн дуучин С.Бархас, Ц.Шаравжамц нар анхны лигийн тэмцээнийг нээж “Сэтгэлийн жигүүр” дууг дуулж байсан түүхтэй. Дуучин С.Бархас энэ өдөр уг дуугаа Ц.Шаравжамцын хамт дахин дууллаа.

УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Д.Арвин, дуучин Алтанцэцэг нар цайллаганд нэлээд хоцорч ирсэн юм. Гишүүд хувцасаа өлгүүлчихээд хэн нэгэн ирэн угтаж авахыг хүлээж хэсэг зогслоо. Удалгүй жүжигчин Чапи гүйн гарч ирж тэднийг ресторан луу дагуулан орсон юм.

Дуучин С.Бархасыг дуулж дууссаны дараагаар хөтлөгч зөрүүлэн тайзнаа УИХ-ын гишүүдийг урьсан юм. УИХ-ын гишүүн, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил “За энэ микрофон өндөр хүмүүст зориулсан юм шиг байна, хүрэхэд их өндөр юм” гэж хошигнолоо. УИХ-ын гишүүд дундаа нэг л бэлэгтэй ирсэнийг  Ц.Мөнх-Оргил Ц.Шаравжамцад гардуулсан нь жаазтай зураг, хадаг, мөнгөн аяга,   дугтуйтай зүйл байлаа.

УИХ-ын гишүүн Д.Одбаяр нэг сонирхолтой зүйлийг дурьдсан юм. Тэрбээр “Ц.Шараваа, Д.Арвин гишүүн бид гурав Дорнод аймгийн барилгын цэргийн 030-р ангийн офицеруудын байранд одоогоос 30-аад жилийн өмнө тоглож явлаа. Д.Арвин гишүүний аав 030 дугаар ангийн захирагч, хурандаа Дашжамц гэж хүн байсан. Харин манай аав хүнсний албаны дарга, ахмад цолтой Дорж гэж хүн байлаа. Ингээд бид гурав нэг байранд тоглож өссөн түүхтэй. Офицеруудын хүүхдүүд Ц.Шараваагийхаа цолны цайллаганд хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна” гэж ярив.

Тайзнаа ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар гарч ирж Ц.Шаравжамцыг Биеийн тамир спортын газрын “Алтан од”  медалиар шагнаад буусан юм. Гавьяатын найранд бизнесийн салбарын төлөөллүүд ирсэнээс “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл харагдсан. Тэрбээр Ц.Шаравжамцтай тусдаа уулзан баяр хүргэж бэлгээ өгчихөөд гарч явсан юм.

Найрын дундуур жүжигчин Чапи “С1” телевизийн Унагалдай болж баярын мэндчилгээгээ элэглэж хүргэсэн юм. Тэрбээр архийг “Амтат рашаан, хүндэт идээ” гэж хэлээд танхим дүүрэн хүмүүсийг загнаж байгаад хундагатай архийг нь уулгалаа. Чапи найрын эхнээс л нэлээд халамцчихсан, энд тэнд үсэрч харайж, хүн хүнтэй наалдаж явсан билээ.

Найрын ширээнд зочид зоог хүртэж, ээлж ээлжээрээ босон Н.Шаравжамцад баяр хүргэж, бэлгээ гардуулсаар байлаа. Ц.Шаравжамцын сагсан бөмбөгийн талбайд ид шуугиулж явсан 1998 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний бичлэгийг үзүүлсэн нь зочдын сэтгэлийг ихэд хөдөлгөв. Энэ үеэр “Харанга” хамтлагийн дуучин Лхагваа үүдний танхимаар шагайчихаад рестораны хаалгаар оролгүй гал тогооны заал руу явж харагдсан бол удалгүй “Толин хул” дуугаараа танхимд харанга дэлдэж, үзэгчдийг бүжиглүүлж чадсан ганц дуучин болов. “Толин хул” дуунд жүжигчин Чапи Д.Арвин гишүүнийг урьж бүжиглэснээр гишүүний шаггүй бүжигчин гэдгийг мэдэж авлаа. Урлагийнхан 25 дугаартай ширээнд суусан Харангын Лхагваа руу ирж “За нэг тулгачихья” гэж ирээд л хундага өргөж байв. “Люмино” хамтлагийн дуучин Баажий танхимд орж ирүүтээ хамгийн түрүүнд түүнтэй  мэндчилж байлаа. Дуучин Т.Дэлгэрмөрөн Ц.Шаравжамцыг “Үндэсний брэнд” гэж тодорхойлоод “Тэнгэрийн бүсгүй” дуугаа дуулсан юм.

Хүмүүсийн бэлгэнд дарагдсан гавъяат тамирчин байн байн хөлсөө арчиж харагдана. Түүнд баяр хүргэхээр Гадаад харилцааны яамныхан, Чингэлтэй дүүргийн биеийн тамир спорт хорооны төлөөлөл, сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид, шавь нар нь гээд олон зочид иржээ. ГХЯ-ны сайд Г.Занданшатар “Манай хүү Ц.Шаравжамцын шавь. Шараваагийн шавь хүн их өндөр болдог юм” гэж хошигносон юм. Тэрбээр “Манай Шараваа эх орныхоо төлөө Данко шиг зүтгэх хүн. Залуучуудыг манлайлагч гавъяатдаа сайн сайхныг хүсье” гээд Ц.Шаравжамцыг тайзнаа урьж бэлгээ гардуулсаны дараагаар “Дурсамж” дууг хөгжимгүйгээр дуулж баярын мэндчилгээ хүргэсэн юм.

Уригдсан зочид согтож эхэлж байна. Дуутай хууртай, бүжигтэй, хөгжилтэй, хүндтэй, олон сайхан түүх дурсамжийг дэлгэсэн халуун уур амьсгалтай баярын нэгэн үдэш 23 цаг дөхүүлээд өндөрлөсөн юм. Ц.Шаравжамц Монголын сагсан бөмбөгийн спортыг монголчуудад танигдаагүй, хүнд хэцүү байх цагаас нь тулганы галыг нь манаж, өдий зэрэгт хүргэлцэн олон сайн тамирчныг араасаа дагуулж чадсан нэгэн. Тиймээс ч Монголын сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчдаас гавьяат цолыг анхлан хүртсэн биз ээ.

Найрын зурагнуудыг энд дарж үзнэ үү!

Т.Хулан

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    12 цаг 2 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    12 цаг 5 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    12 цаг 31 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    13 цаг 12 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    14 цаг 21 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    14 цаг 31 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    15 цаг 38 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    15 цаг 50 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 57 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    16 цаг 48 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    17 цаг 0 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    17 цаг 33 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    17 цаг 48 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    18 цаг 7 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    18 цаг 43 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    18 цаг 46 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    18 цаг 55 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    20 цаг 45 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    20 цаг 54 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК