Исламын хамтын ажиллагааны байгууллагын хоёр өдрийн дээд хэмжээний
уулзалт өнөөдөр Египет улсын нийслэл Каир хотноо нээгдэнэ. Тус
байгууллагын 57 гишүүн орноос 26 орны удирдагчид уулзалтад оролцох юм.
Исламын хамтын ажиллагааны байгууллагын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Египет улсын нийслэл Каир хотноо нээгдэнэ. Тус байгууллагын 57 гишүүн орноос 26 орны удирдагчид уулзалтад оролцох юм. 2012 оны 8-р сард Исламын хамтын ажиллагааны байгууллагаас шахан гаргасан Сири улсын байдал дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болох аж. Гэсэн ч талууд эл асуудлаар нэгдсэн байр суурийг боловсруулах эсэх нь тодорхой биш байна. Түүнчлэн каирын дээд хэмжээний уулзалтад оролцогчид Дамаскад хандан шилжилтийн Засгийн газрыг эмхлэн байгуулах тухай сөрөг хүчний шаардлагыг биелүүлэхийг уриалах бодолтой байна. Мөн уулзалтаар Мали улсын байдлыг авч үзэж хэлэлцэх аж.
Д.Идэр



















































