

Н.Батбаяр сайд “Мөнгө хөрөнгөний асуудал эрт шийдвэрлэгдсэнээр их бүтээн байгуулалт, барилгын бэлтгэл ажил эрт явагдаж байгаа. Ингэснээр урин дулаан цаг эхлүүт бүтээн байгуулалт шууд эхлэх давуу талтай. Мөн валютын ханшийг тогтворжуулах, үнийн өсөлтийн дарамтаас хамгаалах зэрэг олон талын ашиг тустай. Манайхан бондын мөнгөөрөө юу хийхээ шийдээгүй ч хэд хэдэн төсөлд зарцуулахаар бэлтгэж байгаа. Юун түрүүнд Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийг Улаанбаатартай холбох 1300 гаруй км замын ажилд 300 гаруй сая төгрөг зарцуулахаар болсон. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 276 км төмөр замд 800 орчим сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүнээс 400 саяыг нь бондын мөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн” гэжээ.
Мөн эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэхийн тулд V цахилгаан станц барих гэрээг цагаан сараас өмнө үзэглэхээр болоод байгаа аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)