

Тус улсын хойд нутгаар сүүлийн гурав хоногт орсон хүчтэй аадар бороонд 33 хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.Пакистаны хамгийн ядуу дүүргүүдийн байшин бороонд нурснаас оршин суугчид нь цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан аж. Мөн хүчтэй салхинд цахилгааны шугам унасан учраас хэд хэдэн хүн амиа алджээ. Энэ өвөл Пакистаны баруун хойд нутгаар их цас орсноос замын хөдөлгөөн хаагдаж байсан юм.