Эхийгээ хэмлэн бие гүйцэж томордог нүгэлт цагаан тэмээ аалзны хувь тавиланг давтаж буй хүн төрөлхтний хувь заяаг харуулсан “Цагаан тэмээ аалз” баримтат уран сайхны нэвтрүүлгийн DVD хувилбар англи орчуулгатайгаар үзэгчдийн гар дээр очих гэж байна. Тус нэвтрүүлгийн DVD-ны нээлтийн өдөрлөг энэ сарын 16 өдрийн 14 цагт “UBS-CD shop”-д болно. UBS телевиз, “Hero” энтертайнмэнтийн хамтран бүтээсэн уг нэвтрүүлгийг DVD хэлбэрт буулгах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжсэн ажээ. Энэ жил “Дэлхий ээж” дууны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Р.Энхбазар нар тус өдөрлөгт хүрэлцэн ирэх юм байна.
Т.Энхэлээ
Т.Энхэлээ