
Номхон далайд оршдог Соломоны арлуудад хүчтэй газар хөдөлж, цунамийн
аюул заналхийлсэн талаар манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл газар
хөдлөлтийн дараа үүссэн цунамигаар таван хүн амиа алдсан тухай мэдээлэл
ирлээ.

Номхон далайд оршдог Соломоны арлуудад хүчтэй газар хөдөлж, цунамийн аюул заналхийлсэн талаар манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл газар хөдлөлтийн дараа үүссэн цунамигаар таван хүн амиа алдсан тухай мэдээлэл ирлээ.
Цунамид амиа алдсан хүний тоо өсөж магадгүй байна. Санта-Круз арал
цунамид цохигдсон учраас гурван тосгоны байшин барилга эвдэрч сүйджээ.
Тосгодод 700 орчим хүн оршин суудаг аж.
АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлснээр тус аралд орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө 8 баллын хүчтэй газар хөдөлжсөн юм. Хамгийн хүчтэй газар хөдлөлт Макира арал дээр болсон байна.
Д.Идэр