зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатарт ”Эмэгтэйчүүдийн TEDx” боллоо

2013-2-06
0
ЖИРГЭХ
b367f450c0c3a3b1big
Улаанбаатарт анх удаа “Эмэгтэйчүүдийн TEDx” болж өнгөрлөө. “TED” гэдэг нь технологи, Интертайнмэнт, Дизайн гэдэг утгатай үгс юм. Үүгээр шилдэг сэтгэгчид, манлайлагч, бүтээн байгуулагч, хүмүүнлэгийн үйлстэн болон судлаач эмэгтэйчүүд нэг дор цуглаж шилдэг санаа, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг бусдын хараагүй өнцгөөс олж харьж харьцуулснаа эмэгтэйчүүдэд ярьж, хэлэлцүүлэг өрнүүлдэг юм. “TEDx Эмэгтэйчүүд” өнгөрсөн ням гаригт анх удаа Улаанбаатар хотод, “Шинэ Монгол” ахлах сургуулийн урлагын танхимд боллоо.


b367f450c0c3a3b1big
Улаанбаатарт анх удаа “Эмэгтэйчүүдийн TEDx” болж өнгөрлөө. “TED” гэдэг нь технологи, Интертайнмэнт, Дизайн гэдэг утгатай үгс юм. Үүгээр шилдэг сэтгэгчид, манлайлагч, бүтээн байгуулагч, хүмүүнлэгийн үйлстэн болон судлаач эмэгтэйчүүд нэг дор цуглаж шилдэг санаа, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг бусдын хараагүй өнцгөөс олж харьж харьцуулснаа эмэгтэйчүүдэд ярьж, хэлэлцүүлэг өрнүүлдэг юм. “TEDx Эмэгтэйчүүд” өнгөрсөн ням гаригт анх удаа Улаанбаатар хотод, “Шинэ Монгол” ахлах сургуулийн урлагын танхимд боллоо.

Улаанбаатарын “Эмэгтэйчүүдийн TEDx-т” умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хүмүүнлэг үйлс хийж байгаа эмэгтэйчүүд болон хавдарын эмч нарын “Амьдралын төлөө” гэдэг багын тухай доктор Л.Баярсайхан илтгэл тавьсан.

Хавдрын болон эмэгтэйчүүдийн эмч нар 2005 оноос эхлэн Ротари клубууд болон бусад сайн санаат хүмүүсээс хандив цуглуулж “Амьдралын төлөө” гэдэг уриан доор умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэн эмчлэх аян өрнүүлжээ. Зун бүр нэг сарын хугацаанд эдгээр эмч нар зуныхаа амралтаар хөдөө орон нутгаар явж, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын үзлэг шинжилгээ хийж, хавдартай эмэгтэйчүүдэд хагалгаа хийдэг байна. Тэд 2005 оноос хойш хөдөө орон нутгийн 25,000 гаруй эмэгтэйд үзлэг хийж, өвчнийг нь эрт илрүүлж оношилсоны ачаар олон арван эмэгтэйн амийг аварчээ. Сүүлийн жилүүдэд манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 70 хувиар буурсан байна. Хавдрын тоо буурахад дээрх эмч нарын өвчлөлийг эрт илрүүлж, хагалгаа хийн аварсан эмэгтэйчүүдийн тоо чухал байр суурь эзлэдэг байна.

Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний гурван алт, гурван мөнгө, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт, xүндийн өргөлтийн спортын ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаа амжилтынхаа түүхээ “TEDx”-д оролцсон залуу эмэгтэйчүүдтэй хуваалцлаа.

Тэрээр амжилтад хүртлээ найз залуу, гэр бүл хүүхдийг хойш тавьсаар 30 гарсан хойноо гэрлэж хүүхэдтэй болжээ. Хүүхэд гаргавал спортын карьер нь дуусна, хүүхдээ хөхүүлбэл ямар ч тамиргүй болно гэж дасгалжуулагч нь хориглож, өөрөө ч тэгэх байх гэж айж байсан ч Н.Баярмаа хүүхдээ гаргажээ. Гэхдээ л  түүнд нэг юм дутуу санагдаж, зорьсон амжилтдаа хүрэх ёстой гэж бодогдоод болохгүй болохоор нь дахин бэлтгэлдээ орсон байна. Гэтэл байдал түүний төсөөлснөөс огт өөрөөр эргэж хүүхэд гаргаад сульдах биш улам чадалтай болж, илүү хүнд штанг өргөдөг болжээ. Хүүхэд гаргахынхаа өмнө 100 кг-ийн өргөдөг байсан бол одоо 120-ийг өргөдөг болсон гэсэн. Олон эмэгтэй хүүхэд гаргахаар зорилгоо орхиж, бүх амьдралаа хүүхэдддээ зориулдаг. Н.Баярмаа аваргын эмэгтэйчүүдэд хэлэх гэсэн санаагаа бол хүүхдээ ч гаргаад мөрөөдөл зорилгодоо хүрэх боломж эмэгтэй хүн бүрт бий. “Эмэгтэй хүнийг амьдралыг өөрчилж чадах ганц хүн байдаг нь хүүхэд гэдэг үнэн. Би хүүхэдтэй болоод улам хүчтэй болсон. Хэдий би эмэгтэй хүчний хүсээд байдаггүй хүчний спортоор олон жил хичээллэж байгаа ч ажлаараа, магадгүй хүүхдийнхээ хувьд аварга мэт байдаг юм шүү гэж тэрээр ярьж байлаа.

Түүний дараа Америкийн Мерилэндийн Их сургуулийн, санхүүгийн сургуулийн туслах профессор Ч.Төгсчулуун Монгол эмэгтэйчүүд нийгэмд гүйцэтгэх үүргийн тухай сонирхолтой судалгаа танилцуулахдаа: “Монгол эмэгтэйчүүдийн боловсролын төвшин, хөдөлмөр эрхлэх хувь хэмжээ, нийгэмд эзлэх байр суурь зарим өндөр орлоготой орнуудаас ч их байдаг хэрнээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах явцад оролцох боломж хомс байсаар байгаа. Монголын хөрөнгийн бирж дээрх ТОП-20 компани буюу зах зээл дээрх хамгийн өндөр үнэлгээтэй 20 компанийн захирлуудын ердөө нэг нь л эмэгтэй. Гэтэл эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт эрэгтэйчүүдийнхээс үргэлж өндөр байдаг. Шийдвэр гаргах төвшинд болон эрх мэдэл дийлэнхдээ эрэгтэйчүүдийн гарт байгаа нь хүйсээс шалтгаалж боломжийн гадуур үлдэж байгааг харуулж байна” гэж судалгаандаа өгүүлжээ.
 
Мөн Ерөнхийлөгч нарын орчуулагч, “Face to Face” нэвтрүүлгийн анкор, продюсор Э.Содонтогос хэлэхдээ “Mонгол залуусаа монгол хэлээ бүрэн төгс эзэмшиж, эх хэлний яруу баялагт дурлаж, эх хэлээ чадварлаг ашиглахыг уриалсан юм. Энэ чадвар төрийн албаны хүмүүст ялангуяа гадаад харилцааны ажил хийдэг залууст заавал байх ёстой. Залуус эх хэлээ төгс эзэмших хүсэл, оролдлогод хөтлөгддөг байгаасай. Монгол залуус болж өгвөл эх орноороо аялж, эх нутаг газар шороогоо чин сэтгэлээсээ дээдлэж, бахархадаг байгаасай” гэж уриалсан.

Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Б.Чулуундолгор хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хэрхэн амьдрах ажиллах урам зоригтой болсон тухай бас нэг сайхан түүх хуваалцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмждэг сайн дурын болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг өгөх уулзалтууд, гар урлалын сургалтын ачаар тэргэнцэртэй эмэгтэйчүүд бусдаас хараат бусаар амьдарна гэдэг итгэлтэй болж, зарим нь ажил хийж, зарим нь сурч эхэлсэн байна.

“TEDx” бол хиймэл дагуулаар шууд цацагдаг арга хэмжээ. “TEDx”-ийн тэр жилийн хамгийн хамгийн сонирхолтой илтгэлийн бичлэгийг интернетээр шууд үзэж болдог. Мөн өчигдрийн уулзалтын үеэр Эмэгтэйчүүдийн “TEDx”-т Өмнөд Африкт рестораны бизнес эрхэлдэг нэг эмэгтэйн тухай амжилтын түүхийг бидэнд үзүүлсэн.

Яаж ч шургуу ажиллаад ашиг олдоггүй байсан Малеохоноло Молеко гэдэг эмэгтэй хувийн хэрэгцээний мөнгөө бизнес хийх мөнгөнөөсөө салгаж ажиллах чадварыг бизнесийн сургалтад суусны ачаар олж авч, нарийн боовны газраа ресторан болгон өргөжүүлжээ. Тэрээр мөн энэ туршлагаа бусад залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаж, амьдардаг газрынхаа манлайлагч эмэгтэй болоод байгаа юм.

Мөн Jacki Zenner гэдэг “Goldman Sachs” банкны анхны эмэгтэй худалдаачин, партнер болсон эмэгтэй санхүүгийн зуучлалтын салбар буюу хамгийн их мөнгө эргэлддэг салбарт эмэгтэйчүүд яагаад удирдах албан тушаал маш бага хашдаг тухай олж мэдэх гэж хичээжээ. Гэхдээ Jacki олигтой хариу олоогүй. Санхүүгийн зуучлалын ажил хийдэг хүмүүс байнгын онгоцоор нисч, маш олон цагаар ажиллаж их мөнгө олдог ч гэсэн тэр мөнгөө зарцуулах цаг завгүй хүмүүс. Ийм нөхцөлд эмэгтэй хүн, ялангуя хүүхэдтэй эмэгтэй ажиллах бараг боломжгүй. Бидний хүйсийн ялгаа өндөр үнэлгээтэй ажил хийх боломжийг маань хязгаарладаг гэсэн ойлголтод тэрээр хүржээ.

Улаанбаатарт “Эмэгтэйчүүдийн TEDx” ийнхүү сонирхолтой илтгэлүүдээр дүүрэн болж өнгөрсөн юм. “TEDx” бол ашгийн бус сайн дурын, хандивын арга хэмжээ юм. Илтгэл тавих эсвэл зохион байгуулж байгаа хүмүүс ямар ч төлбөр авдаггүй, цэвэр сайн дурын идэвх дээр үндэслэдэг байна.

1984 онд “TED” ашгийн бус байгууллага Америкт “Даян дэлхийн шилдэг санааг хуваалцья” уриан доор уулзалт зохион байгуулж, шилдэг бүтээн байгуулагчид, сэтгэгчдийг цуглуулан технологи, дизайн, интертайнмэнт, хүмүүнлэгийн болон бизнес хөгжлийн зэрэг сонирхолтой сэдвүүдээр санал бодол, шинэ санаагаа хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Үүнээс хойш жил бүр шилдэг сэтгэгчид, бүтээн байгуулагчид шинэ санаа, бусдын олж хараагүй зүйлсээ бусадтай хуваалцдаг уламжлалтай болсон байна. Ийнхүү мянга мянган гайхамшигт санааг дэлхий даяар төрөл бүрийн аргаар хүргэж байна.

“TED”-ийг дэмждэг ямар ч албан байгууллага, хувь хүмүүс, нийгмийн бүлгүүд өөрийн улсдаа, хотдоо, аймаг, дүүрэг, тосгондоо ч “TED”-ийн жишгээр өөрсдийн TED-ийг зохион байгуулснаар “TEDх” хийж болно.

Дараа жил хүртэл баяртай Улаанбаатарын Эмэгтэйчүүдийн “TEDх”
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    59 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 0 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 15 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 51 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК