11.00 цагт Нээлттэй нийгэм форумаас дэлхийн улс орны төсвийн ил тод, хариуцлагатай байдал ба иргэдийн оролцоог судалж хэмждэг “Нээлттэй төсвийн судалгаа-2012” дахь Монгол Улсын үр дүнг танилцуулна.12.00 цагт “Улаанбаатар таймс” сонин нь сэтгүүл болж байгаатай холбогдуулж тус сонины редакцаас мэдээлэл хийнэ.
13.00 цагт ИЗНН-аас улс төр, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд ОССК-тай хамтарсан байрны үнийн асуудал болон цаг үеийн сэдвээр сэтгүүлчидтэй уулзана.
15.00 цагт БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд “Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны хөтөлбөр (University Partnership Program)”-ийг хөгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дангүг Их Сургуулиас ШУТИС-ийн МХТС дээр “Мобайл ICT” сургалтын төвийг байгуулж байна.
Төвийн нээлтийн үйл ажиллагаа ШУТИС-ийн ХМТС-ийн 307 тоот өрөөнд болно. 11.00 цагт Монцамэ агентлагшаас Оны шилдэг гэрэл зургуудыг багтаасан "Mongolian press photo-2012" цомог болон Монгол улсын анхаарал татсан улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан нэг сэдвийг сонгон авч, асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлэл тойм нийтэлж байх зорилготой сар тутмын МОНЦАМЭ ТОЙМ сэтгүүл хэвлэгдэн гарч байгаатай холбогдуулан өөрийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.



















































