Литвийн нийслэл Вильнюс хотноо энэ сарын 10-нд эхлээд өнөөдөр дуусч буй самбо бөхийн ДАШТ-ийг манай баг тамирчид өнгөрсөн жилийн ДАШТ-ээс тааруу амжилттайгаар дуусгав. 65 орны 450 тамирчин оролцсон энэ тэмцээнд манай шигшээ баг хоёр мөнгө, гурван мөнгөн медаль авч багийн дүнгээр есдүгээр байрт оржээ. Вильнюсийн тэмцээнд Оросын баг таван алт, найман мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж Белорус, Болгарын багууд удаалсан байна. Өнгөрсөн жил Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон ДАШТ-д Монголын баг хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв. Монголчууд анх 1967 онд Латвийн Рига хотод болсон олон улсын анхны тэмцээнд хоёр бөх оролцож хоёул медаль хүртэж байснаас хойшхи 40 гаруй жилийн хугацаанд, ялангуяа сүүлийн арваад жил ДАШТ-ээс алтан медальгүй ирж байсан тохиолдол цөөхөн юм.