Нээлтээ хийгээд удаагүй түүхэн уран сайхны "Ану хатан" киноны тасалбарыг авсан үзэгчдэд Ану хатан, Галдан хааны зурагтай хуанли бэлэглэхээр болжээ. Мөн “Шүүдэр” продакшнаас гэгээн хайрын баяр болох Валентины өдрөөр "Ану хатан" киноны баяр хийх гэж байна. Энэ өдөр Ану хатан болох Д.Отгонжаргал, Галдан хаан болох М.Мягмар нартай зургаа авахуулах өдөрлөг болох юм байна.




















































