зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ууц, буузаа гаражиндаа хадгалвал машинаа ч хамт алдана

2013-2-07
0
ЖИРГЭХ
Untitled-1    XVII Жарны  "Тийн ялгуусан " хэмээгч усан Могой жил айлчлан ирэхэд хэдхэн өдөр үлдлээ. Жилдээ ганц тохиох уламжлалт баяраа хэн хүнгүй л элбэг, дэлбэг сайн сайхнаар угтахыг хүсдэг.  Тэгвэл гадаа, гэртгүй л баярын уур амьсгал орсон энэ үед цагаан сарын сэрэмжлүүлэг мэдээг цагдаагийхан голлон цацаж эхлэв.
Untitled-1    XVII Жарны  "Тийн ялгуусан " хэмээгч усан Могой жил айлчлан ирэхэд хэдхэн өдөр үлдлээ. Жилдээ ганц тохиох уламжлалт баяраа хэн хүнгүй л элбэг, дэлбэг сайн сайхнаар угтахыг хүсдэг.  Тэгвэл гадаа, гэртгүй л баярын уур амьсгал орсон энэ үед цагаан сарын сэрэмжлүүлэг мэдээг цагдаагийхан голлон цацаж эхлэв.

Баярын нэр барьж, баяр далимдуулж ууж иддэг нөхөд олон. Гэтэл Цагдаагийн байгууллагын сэрэмжлүүлгээр  ууж согтуурхан бие биенээ хөнөөв гэх болов уу гэтэл тэгсэнгүй. Ууц, буузаа хулгайд алдав гэх юм. Хөлс хүчээ урсган байж арайхийн бэлдсэн хөгшдийн “таваг”-аар цагаан сараа тэмдэглэхийг зоригсод энэ үед олширдгоос тэр аж. Хулгайлах, хамгаалах гэсэн дайн аль хэдийнэ дэгджээ.

Хоёр жил дараалан ууцаа алдсан нэгэн иргэн харуул хамгаалалт сайтай ажилруугаа өдөр бүр ууцаа чирж явж байна гэсэн бодит түүхээс сэдэвлэсэн онигоо л үүний гэрч гэлтэй.  Цагаан сарын бүхий л бэлтгэлийг хүний юмаар хүүдэгнээд бэлтгэчих санаатай хүмүүс олон болжээ. Уг нь бузартай аргаар шинэлэвэл, буян хишиг зайлмаар санагдана. Цадигаа алдаж, цагаандаа гарсан хулгайчдад буян нүглийн тухай ойлголт үгүй ч байх л даа.  За тэгээд энэ жил ч бас зарим нь ууцаа, үлдсэн нь буузаа, айрагтайгаа алдан барин цагаалах болж байна.  90 литр айргаа хүртэл алдсан хүн байна. Хуруу хумсаа хөдөлгөж явдаг хулгайчийн гарт биш худ ураг, хамаатан садан, анд нөхөртөө  ууц, буузаа алдаж байна гэнэ цаана чинь.  Монголчууд маань ямар эмгэнэлтэй болчихсон юм бэ. Эд зүйл, идээ ундаагаа гэртээ манайд сууж байх л дутаж.  Нэгэн цагийн сайн анд нөхөр нь хүртэл буузыг нь чимхэлцэж өгчихөөд шөнө нь хулгайлаад явж байна гэнэ. Ямартай ч баримт, нотолгоотой үнэнийг дэлгэхийн тулд Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Саруултуяатай уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргье.

94e22c5ffa6d0228big  -  Айлууд ууц, буузаа алдахаас эхлээд хулгайн хэрэг их гарч байгаа гэсэн?

-Баярын өмнөх  өдрүүдэд эрүүгийн болон хэв журмын байдал хүндрэх хандлагатай байна. Хулгай, булаалт, дээрмийн гэмт хэргүүд эрс өсч байна. Өнгөрсөн 14 хоногт ууц, бууз, идээ будаа мөн орон байрнаасаа их хэмжээний алт, мөнгөн эдлэлээ алдлаа гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад тасраагүй.
Тухайлбал, 25-28-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг 57 бүртгэгдсэн. Зарим өдрүүдэд 26 хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн. Тэгэхээр энэ нь өмнөх өдрүүдээсээ эрс өссөн тоо юм.  Их хэмжээний мах, 90 литр айраг алдлаа гэх зэрэг дуудлагууд ирж байгаа. Машиныхаа гаражид ууц, бууз зэргээ хураасан байж байгаад мөн хулгайчид эдгээр зүйлсээ алдаад зогсохгүй машиныхаа дугуй, сэлбэгийг алдсан хэрэг гарсан.

    -Хоёрдугаар сар гарснаас хойш гэмт хэргүүд гарав уу?

-Мөн л энэ хулгайн хэрэг олон гарсан. Тэр тусмаа Сонгинохайрхан дүүрэгт хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нь их байгаа. Иргэд маань ил түгжээтэй цоожоор цоожлохоо болих хэрэгтэй. Учир нь хулгай хийж буй этгээдүүд ил цоожийг төвөггүй гаргадаг. Тиймээс иргэддээ анхааруулж хэлэхэд сар шинийн баяр болоход 4 хоног үлдлээ. Энэ хугацаанд гэр орон, өмч хөрөнгөндөө эзэн болж, орон байраа байнгын эзэнтэй байлгах хэрэгтэй байна. Хулгайч нар айлаа судалж байна. Хэзээ энэ айл буузаа хийж гаргаж тавих нь вэ гэдгийг ч андахгүй мэдэж байна. Тэгэхээр гэр орон, эд зүйлдээ өөрсдөө анхаарал тавьж ядаж л хажуу айлдаа захиж үлдээх хэрэгтэй.

-Хулгайн гэмт хэргийн илрүүлэлт хэр байна. Одоо бол сайхан хувцасласан хүмүүс л хулгай хийгээд байгаа сурагтай?

-Одоо хулгайч гэхээр муухай хувцаслан, муухай зүс царайтай хүмүүс байдаг гэсэн бодлоо авч хаях хэрэгтэй. Учир нь хэн ч харсан хулгайч гэж хэлэхээргүй сайхан хувцасласан хүмүүс хулгай хийгээд байна. Мөн хулгайч нарын арга заль нарийсаад нэг хэсэг нь саатуулаад, тухайн хүнийг анхаарлаа алдаж эхлэнгүүт нөгөө хэсэн нь эд зүйлсийг нь хулгайлдаг болсон. Бүлэглэн хулгай хийж байсан хүмүүсийг барьсан.  Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 26-р хорооны нутаг дэвсгэр дээр хороо дамжин айлуудын ууц банш хулгайлж байсан сэжигтэн этгээдүүг Цагдаагийн байгууллага баривчилж, сэжигтнээр татаж шалгаж байгаа. Зарим тохиолдол нь тухайн айлыг мэддэг, танидаг найз нөхөд, хамаатан нь хулгай хийдэг. Найз нь найзынхаа бууз, баншийг хулгайлсан этгээдийг ч сэжигтнаар татчихсан шалгаж байна.  Өдгөө 60 настай мөртлөө нэг ч удаа хулгайд юм аа алдаж байгаагүй хүн байна. Тэгэхээр иргэд маань л өөрсдөө хулгайчид боломж олгохгүй байх чухал. 25-30000 төгрөгний цоожинд 2 сая, 3 саяынхаа эд зүйлийг бүү даатгаач. 

-Хотын төвийн орон сууцанд бууз, ууцны хулгай гарах нь хэр байна?

Хотын төвийн айлууд гражиндаа бууз, ууцаа хадгалдаг. Тэгэхээр ууц, буузыг нь машиных нь эд анги, бүр машинтай нь хулгайлаад аваад явж байна. Мөн байрны айлууд тагтан дээр ууц, махаа хадгалдаг юм. 

-Хулгай хийгээд баригдсан этгээд авсан эд зүйлсийнхээ хохирлыг барагдуулж чаддаг уу?

-Хулгайд эд зүйлээ алдаад хугацаа алдалгүй Цагдаагийн байгууллагад хандвал хэргийг илэрүүлэхэд хурдан. Хугацаа алдаад эсвэл адгийн зарга 10 зартай гэгчээр гээд Цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй орхивоос хулгайчдыг өөхшүүлж байгаа хэрэг юм. Хулгайч нарын гар, хурууны хээ Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг.  Тэгэхээр хулгайлагдсан эд хөрөнгөө яаралтай мэдэгдэж, дуудлага өгөх хэрэгтэй. Хулгайч нарын хувьд хууль гэдэг хатуу юм шүү. Хэргийн мөрөөр ажлаад илрэхгүй байна гэж байхгүй. Сар шинийн уламжлалт сайхан баяраар гар хөлөө хөдөлгөж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн аргаа болих хэрэгтэй.

-Машин дотроос хулгай хийх нь элбэг болж?

-Хулгайн гэмт хэргүүдээс баярын энэ өдрүүдэд орон байрны хулгай, автомашины эд ангиудыг хулгайлах мөн машин дотроос эд анги хулгайлах зэрэг хэрэг их гарч байна. Харуул хамгаалалтгүй, дохиололгүй машинуудыг хулгайч нар олзолчихож. Түүнчлэн машин бүхлээрээ алдагдах тохиолдол гарч байгаа. Өнгөрсөн 7 хоногт машин алга болсон 4,5 тохиолдод бүртгэгдсэн.

 -Цагаан сар болох гэж байгаа энэ өдрүүдэд хуурамч архи худалдаалах тохиолдол гарч байна уу?

-"Шим" гээд 0.75 литрийн савлагатай архийг ямар ч шинжилгээнд оруулаагүйгээр хямдхан зарж байсныг илрүүлсэн. Ихэнх хүмүүсийн үйлчлүүлдэг томоохон худалдааны төв, захуудаар чанарын шаардлага хангаагүй архи худалдаалах нь элбэг. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутгийн иргэд маань зах дээр их хэмжээний хямд архи худалдаж авдаг. Энэ нь маш буруу юм.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • (202.9.47.131)
    Монгол орон хулгайчаараа дэлхийд дээгүүр ордог. Улс орнуудын аяллын хөтөчийг уншиж байхад Монголын талаар хамгийн их онцолдог нь хулгайчаас болгоомжтой бай гэдэг. Бусад улсад болохоор дайн самуун, мафийн хоорондын мөргөлдөөнөөс хол байгаарай гэдэг бол манайхныг нул хулгайч шүү гэдэг. Гадаадад гарсан монголчууд ч бас очсон орондоо хулгай хийж л амьдарч байна. Үнэхээр ичмээр шүү.
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • Найдвар (49.0.150.91)
    Б.Саруултуяа даргаа монголчууд хэзээ буузаа гэрийнхээ гадаа хөлдөөгөөд гадаа санаа амар гардаг болох вэ Солонгост би цүнхээ метроны буудалын сандал дээр мартчихаад маргааш өглөө нөгөө буудлаасаа суух гээд ирсэн чинь миний цүнх яг тавсан сонин зардаг бутекны хажуугийн сандал дээр байж байсан ш дээ хичнээн их баярласан гээч Нүдний нулимас гарч билээ
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • (182.160.59.79)
    хулгайч ардчилал.
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • zochin (202.170.83.211)
    tiim shuu door bgaa huntei sanal neg bn aa.
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • итгэл (202.55.191.35)
    хүний юмаар шинэлсэн хүмүүсийн ажил үйлс яаж бүтдэг байнаа.хулгайчдаа 3 сарын цалингаар, мөн тэтгэврээ хэдэн сар жилээр зээлээд, хуруу хумсаар хуйхлан байж олсон зүйлсийг битгий хулгайлаач.би гэхэд 1 сарын цалингаа тэр чигт нь 2 сарын аванз мөнгөө аваад шар шинийн зүйлээ бэлдэхэд хүрэхгүй байна.Бас 3 сарын цалингаасаа урьдчилаад зарим зээлсэн байгаа.төсвийн хэдэн ажилчид ингэж л баяраа тэмдэглэж байна.Гэхдээ сайхан уламжлалт баяраа сэтгэл гарган хийж байгаа даа хангалуун байдаг.
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    57 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 58 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 20 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 48 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК