
УИХ-ын өнөөдрийн чуулган 55,4 хувийн ирцтэйгээр эхэлж байна. Чуулганаар нийт 11 хуулийн төсөл хэлэлцэж, дөрвөн хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсох юм. Чуулганы эхний асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа.
Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаас дээрх тогтоол нь Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ.