АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс эхлээд төрийн томоохон
байгууллагууд сүүлийн үед хакердуулах болсон билээ. Тэгвэл энэ хэрэг
дахин давтагдсан талаар "BBC" мэдээллээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс эхлээд төрийн томоохон байгууллагууд сүүлийн үед хакердуулах болсон билээ. Тэгвэл энэ хэрэг дахин давтагдсан талаар "BBC" мэдээллээ. Тус улсын Холбооны нөөцийн системийн дотоодын веб сайтуудын нэг хакеруудын дайралтанд өртсөн тухай өчигдөр Холбооны нөөцийн сангаас мэдээлсэн байна. Уг явдал өнгөрсөн ням гаригийн шөнө болжээ. "Anonymous" бүлэгтэй холбоотой хакерууд нь банкны дөрвөн мянга гаруый удирдагчдын хувийн мэдээллийн санд нэвтрэн орсон байжээ. Энэхүү мэдээллийн санд тэдгээрийн шуудангийн хаяг, ажлын болон гар утасны дугаарууд, факсны дугаар болон цахим шуудангийн хаяг байдаг аж.
Холбооны нөөцийн сан “Уг мэдээлэл нээлттэй санд орсон тухай мэдэж байгаа бөгөөд” тулгамдсан асуудлыг шийдсэн гэжээ.
Д.Идэр



















































