Ураны үнэ хурдацтай нэмэгдэнэ гэж шинжээчид таамагласан байна. Одоо нэг фунт ураны хүдрийг 55 ам.доллараар авч байгаа бол тун удахгүй энэ үнэ 80 ам.доллар болж нэмэгдэнэ гэж тэд үзэж байгаа юм. Тэгэхээр энэ зах зээл дээрх улс орнуудын өрсөлдөөн улам ширүүн болно. Энэтхэг, БНСУ, Хятад зэрэг эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчний станцуудыг барих хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд саад учрахгүй гэж үзэж байгаа. Оросын уран баяжуулах хүчин чадал АНУ-аас дөрвөөс тав дахин их. Гэсэн ч Оросын ойрын ирээдүйд нэг том асуудал гарч ирэх магадлалтай байна. Тэр бол 10-15 жилийн дотор ураны нөөц нь дуусах болсонтой холбоотой асуудал юм. Тиймээс Оросын ураны салбар дахь зонхилогч компани болох "АРМЗ" "(Атомредметзолото) 2030 он гэхэд дэлхийн баяжуулсан ураны зах зээл дээрхи нийлүүлэлтийн 40 хувийг дангаараа гаргаж ажиллах зорилт тавиад ажиллаад эхэлсэн гэнэ. Тиймээс хойд хөрш орон маань ураны зах зээл дээрх байр сууриа алдахгүйн тулд гадаад улс орнууд дахь ураны нөөцийг олборлох боломжийг судалж эхэлсэн гэнэ. Уран авч болох хамгийн боломжтой нөөц бүхий тулах цэг нь хөрш орнууд нь байх болно гэж шинжээчид таамаглаж байна.
Т.Хулан