
Өнөөдөр Хан-Уул дүүрэг буюу Нүхтийн аманд хоёр чоно явж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Богдхан уулын захиргааны байгаль хамгаалагчид шалгахаар явсан байна. Дуудлагыг тус газрын оршин суугчид өгсөн байна. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.