Цагаан сарын баярт зориулсан хүчит бөхийн барилдаанууд өнөөдрөөс Монгол бөхийн өргөөнд эхэлж байна. Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Өсвөрийн бөхийн барилдаан 14,00 цагт болох юм. Хүчит бөхийн барилдааныг үзэх нийтийн үнэ 2000-4000 төгрөг юм байна. Мөн Цагаан сарын баярын угтсан дараах цуврал барилдаанууд болно. 2-р сарын 8-ны баасан гараг. Тарвалин хийдтэй хамтран зохион байгуулдаг сумын заануудын барилдаан 14,00 цагаас, нийтийн үнэ 2000 төгрөг.
2-р сарын 9-ны бямба гараг. Дашчойлон хийдтэй хамтран зохион байгуулдаг аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан, нийтийн үнэ 4000 төгрөг.
2-р сарын 10-ны ням гараг. Гандантэгчилэн хийдтэй хамтран зохион байгуулдаг улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан 14,00 цагт эхэлнэ. Сар шинийн оргил барилдаанд 256 бөх зодоглоно. Тасалбарыг битүүний өдөр буюу 2-р сарын 10-ны өглөөнөөс эхлэн “Монгол бөхийн өргөө”-ний кассаар борлуулах юм.



















































