
Өчигдөр Өмнөговь аймгийн Оюутолгой ордын гэрээний талаар Австралийн "Рио Тинто" компанийн удирдлагууд болон Засгийн газрын сайд нар хаалттай хуралдсан билээ. Тэгвэл өнөөдөр энэ уулзалтын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаад байна. Хурал 14,30 цагт Төрийн ордонд болно.
Харин яг одоо УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байгаа юм.