Хүүхдийн асрамж халамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай залуучуудын асуудал 1995 оноос хойш улсын хэмжээнд нийгмийн салбарын хүрээнд яригдаж олон жилийн нүүр үзэж байгаа боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй өнөөг хүрчээ. Харин энэ асуудлыг шийдвэрлэхээр Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн харъяанд шинээр нээгдэж байгаа Залуучуудын мэргэжлийн сургалтын төвийн барилгын ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай танилцаж, гүйцэтгэгч компанид тендерийн хугацаанд барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.Япон улсын НХС-н буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын “Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төсөл”-ийн удирдах нэгжийн санаачилга нийслэлийн засаг даргын дэмжлэгтэйгээр Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон ТББ-н нийт 40 орчим хүүхдийн асрамж халамжийн төвд амьдарч,сурч, хүмүүжиж байгаа, өнчин, насанд хүрээд очих газар, орон гэр байхгүйн улмаас төрөөс зайлшгүй халамж анхаарал шаардсан 18-21 насны залуучуудыг тодорхой хугацаанд орон байраар хангах, бие даан хөгжих, үйлдвэр сургалтанд хамруулах, цаашид амьдралд хөл алдахгүй амьдрахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг нийслэлийн засаг дарга бодлогын хүрээнд авч үзсэн байна.
Энэ асуудлын хүрээнд дээрх залуучуудыг сурч амьдрах мэргэжлийн чиг баримжаатай болгох нийгэмшүүлэн хөгжүүлэх хөдөлмөрийн зах зээлд зуучлах зорилгоор нийгмийн цогц үйлчилгээний загвар төв байгуулахаар шийдвэрлэжээ.
НЗД-н 2011 оны 04-р сарын 07-н өдрийн 296 тоот захирамжаар хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын 2011 оны 03-р сарын 30-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн НЗД-ын дэргэдэх ХСХТТөвийн дэргэд Залуучуудын мэргэжил сургалтын төвийн барилгын зориулалтаар 0,045 га газар эзэмших эрхийг олгож төвийн хашаанд барилга байгууламж барихыг зөвшөөрсний дагуу НААСТ-2 үйл ажиллагаагаа эхэлсэн юм гэж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвөөс мэдээллээ.



















































