Зам тээврийн осол буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Өнгөрсөн хоногт ослоор 13 хүн гэмтжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 20 хороо 25 дугаар эмийн сангийн авто замын уулзвар дээр чирэгдэж явсан Хонда маркийн авто машины жолооч Б явган зорчигч болон хоёр настай Н нарыг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтсан аж. Осол гаргаад зугтсан цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж илрүүлсэн ба хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ. Б.Чимэг




















































Сэтгэгдэл (3)