Хойд Солонгосын төрийн сайт АНУ-ыг сөнөж байгааг дүрслэн харуулсан
талаар “Telegraph” мэдээлжээ. Тус улсын суртал ухуулгын “Uriminzokkiri”
“Call of Duty: Modern Warfare 3”-ыг ашиглан АНУ-ыг улсыг сүйрч байгааг
дүрслэн харуулжээ.
Хойд Солонгосын төрийн сайт АНУ-ыг сөнөж байгааг дүрслэн харуулсан талаар “Telegraph” мэдээлжээ. Тус улсын суртал ухуулгын “Uriminzokkiri” “Call of Duty: Modern Warfare 3”-ыг ашиглан АНУ-ыг улсыг сүйрч байгааг дүрслэн харуулжээ. Хоёрдугаар сарын хоёрны өдөр нийтлэгдсэн энэхүү бичлэгт АНУ-ын хот пуужингийн цохилтонд өртөн, шатаж байгаагаар харуулсан нь олон улсад шуугиан тариад байна. Бичлэг нэгэн солонгос залуу зүүдэндээ сансрын хөлөг дээр дэлхийг тойрч байх үедээ дэлхийн улс орнуудын хүмүүсийн амьдралыг ажиглаж байгаагаар эхэлдэг байна.
Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөс болж АНУ-тай харилцаа нь улам муудаж байгаа юм. Тус улсыг удахгүй цөмийн туршилт хийж магадгүй хэмээн хардаж байгаа юм. Барууны зарим сайтууд энэ ёжлол нь АНУ-ыг занаж, пуужин унагаана гэсэн үг хэмээн хөөрөгдөн бичсэнийг сайт онолцожээ.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (9)