Өнөөдөр Хан-Уул дүүрэг буюу Нүхтийн аманд хоёр чоно явж байна гэх мэдээлэл Богдхан уулын захиргаанд тус дүүргийн иргэдээс иржээ.

Өнөөдөр Хан-Уул дүүрэг буюу Нүхтийн аманд хоёр чоно явж байна гэх мэдээлэл Богдхан уулын захиргаанд тус дүүргийн иргэдээс иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид болон Богдхан уулын захиргааны алба хаагчид шалгахад ямар ч чоно хотруу орж ирээгүй байна. Тиймээс тус газрын оршин суугчдаас лавлан асуутал “Чоно шиг л харагдсан. Тийм болохоор нь холбогдох газруудад мэдэгдсэн” гэжээ. Тиймээс худал мэдээлэл өгөхгүй байхыг тус газрын захиргаанаас мэдэгдэв.