
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын удирдлага хоёрдугаар сарын 7-ны өдөр энэхүү албанд залуу нас, мэдлэг боловсрол, авьяас чадвараа харамгүй зориулсан ахмад буурлуудаа хүлээн авч, сар шинийн мэнд дэвшүүллээ.

Энэ үеэр газрын дарга Б.Пүрэвдорж 2016 он хүртэл байгууллагад хийж хэрэгжүүлэх эрх зүй, техник технологийн шинэчлэлийн талаар ахмадуудад товч танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

Ахмадууд энэ үеэр “Гадаадын иргэдийн асуудлыг эрхлэх энэхүү албыг нас гүйцэж яваа модоор зүйрлэвэл хөрс шороо, үндэс, их бие, иш мөчир нь үе үеийн ахмад ажилтнууд юм. Бид залуус та нарт мэдлэг, туршлагаасаа хуваалцах үүрэгтэй. Та бүхэн юуны түрүүнд ажилдаа хоёргүй сэтгэлээр хандаж, энэ байгууллага нэг талдаа гадны иргэдэд үйлчилж буй мэт боловч нөгөө талд нь үргэлж монгол иргэд, манай улс орны эрх ашиг хөндөгддөг гэдгийг санах хэрэгтэй” хэмээн захиж байлаа.



















































