Өнгөрсөн оны зургадугаар сарын 5-нд Төв аймгийн Заамар сумын нутаг, “Алтан Дорнод Монгол” компанийн уурхайн хамгаалагч хүний амь бүрэлгэсэн хэрэг гарсан билээ. Уг хамгаалагч С.Балтад Төв аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхээс санаатайгаар хүний амь бүрэлгэсэн гэм буруутайд тооцож, жирийн дэглэмтэй хорих ангид долоон жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Хэргийг сануулбал, Заамар сумын Хайлааст багт амьдардаг ээжийндээ очихоор явж байсан 27 настай Ж гэх залууг “Алтан Дорнод Монгол” компанийн С.Балт нарын хамгаалагч нар зодсоны улмаас элэг нь задран нас барсан харамсалтай хэрэг юм.
Хамгаалагч С.Балт мэдүүлэгтээ “Манай компанийн эзэмшлийн бүсэд нэвтэрч, хууль бусаар шороо авахыг завдсан хэмээн хардаж ийм хэрэг хийсэн” гэжээ.




















































Сэтгэгдэл (5)