“Улаанбаатар АЗЗА” компанийн барьсан Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км хатуу хучилттай замын нээлт өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. Компанийн захирлын хэлсэн үгэнд нэг зүйл анхаарал татсан нь, уг замын санхүүжилтэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хувиасаа их хэмжээний мөнгө гаргажээ. “Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хямрал гэх мэт тодорхой шалтгаануудын улмаас замын ажилд ихээхэн саад бэрхшээл учирсан. Харин сайд Х.Баттулга хувиасаа нэг тэрбум хандивласнаар ажил урагшилж, зам хугацаандаа ашиглалтад орлоо” гэв. Сайд Х.Баттулга нь Баянхонгор аймгаас нэр дэвшин УИХ-д сонгогдсон бөгөөд ирэх сонгуульд ч эндээс нэр дэвшихээр эрчимтэй бэлтгэж байгаа билээ.