Өнөөдөр УИХ-ын намрын чуулган хаалтаа хийнэ. Өнөөдрийн чуулганаар нийт таван хуулийн төсөл хэлэлцэж, 10 гаруй хуулийн эцсийн найруулгыг сонсох юм.1. “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
2. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
4. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:
6. Эцсийн найруулга сонсох хууль, тогтоолууд:
· Хаягжуулалтын тухай хууль;
· Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
· “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол;
· “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
· Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
· Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
· Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
· Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
· Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
· Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
· “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
· Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
· Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль;
· Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
· Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
· “Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
· “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол;
· "Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоол.
7. Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы хаалт.



















































