
Аж ахуйн нэгж, компаниуд сар бүрийн 10-ны дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа Нийслэл, дүүргийн татварын албанд тушаадаг. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр нь Сар шинийн битүүний өдөр таарч байгаа тул Нийслэл, дүүргийн татварын албад маргааш буюу 2-р сарын 9-ны бямба гарагт 9-17 цаг хүртэл ажиллах болжээ. Тиймээс энэ хугацаанд багтаж НӨАТ-ын тайлангаа өгөхийг Татварын ерөнхий газраас анхааруулж байна.