Улаанбаатар хотын агаарын бохирдол олон улсын олон стандартаас 8-15 дахин их. Нэг хүн, нялх хүүхэд хүртэл өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх хорыг агаараасаа авч байгааг тогтоожээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Н.Сайжаагийн судалснаар Улаанбаатарын агаар дахь тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс 18 дахин их байгаа юм. Нүүрсхүчлийн хий, хүхрийн давхар исэл, хүхэрт устөрөгч, азотын дан болон давхар исэл, озон, хар тугалга зэргийг агуулсан агаарын бохирдолын 90 гаруй хувь нь гэр хорооллын дутуу шатсан нүүрснээс эх үүсвэртэй аж. Агаарын бохирдол ихтэй хотын хүүхдүүдийн 72.7 хувь нь амьсгалын замын өвчинд нэрвэгддэг байна. Улаанбаатарын хүүхдүүдийн дунд бронхит өвчин агаарын бохирдолгүй хот суурин, орон нутгийн үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад 5-15 дахин их байдаг тогтоогджээ. Амьсгалын замын өвчний 53 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалдаг юм байна.
Т.Хулан

Сэтгэгдэл (3)