Засгийн газрын шийдвэрээр оюутнуудад сар бүр 70.000 төгрөгийн үндэсний тэтгэлэг олгодог.

Засгийн газрын шийдвэрээр оюутнуудад сар бүр 70.000 төгрөгийн үндэсний тэтгэлэг олгодог. Гэвч 2012-2013 оны хичээлийн жил эхэлснээс хойш ЭМШУИС, ХИС, СУИС болон МУИС-ын харьяа “Улаанбаатар”, Дархан-Уул аймаг дахь “Соёмбо” зэрэг сургууль тэтгэлгийг олгохгүй удаашруулсан тул АТГ-аас их, дээд сургуулиудын оюутнуудад 70.000 төгрөгийн тэтгэлгийг хэрхэн өгсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж эхэлсэн талаар манай сайт мэдээлсэн.
Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Билгүүнээс тодруулахад “Шалгалтаа хийж дуусаагүй байна. Дууссаны дараа манай байгууллагаас нэгдсэн мэдээлэл хийнэ. Одоогоор нэг ч сургуульд эрүү үүсгэж, шалгасан зүйл байхгүй. Ер нь энэ шалгалтыг АТГ-ын мөрдөн байцаах хэлтэсээс биш Соён гэгээрүүлэх албанаас шалгалт хийж байгаа. Хэрвээ цааш үргэлжлүүлэн шалгах ёстой ноцтой асуудал гарч ирвэл эрүү үүсгэн шалгах болно” гэлээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (4)