Дорнод аймгийн музейд нутгийн удирдлагуудын хандив, тусламжаар Буриад ястаны түүхэн танхим байгуулжээ. Энэ танхимыг Буриад үндэстний соёл, зан заншил, уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, танин мэдэх, гар урлалыг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор байгуулсан байна. Буриад ястан нь манай аймгийн хүн амын 29.3 хувийг эзэлдэг бөгөөд гол төлөв Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо, Дашбалбар суманд амьдардаг.

Энэхүү танхимыг байгуулахад Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатар, Чойбалсан хотын ЗДТГ, Дорнод дээд сургуулийн захирал М.Одмандах, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумын ЗДТГ хандив тусламж үзүүлсэн байна.

24tsag.mn