
Өчигдөр Монгол бөхийн өргөөнд Цагаан сарын цуврал барилдааны түрүүч Өсвөрийн барилдаан боллоо. Өсвөрийн 112 бөх барилдсанаас Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат Э.Амартүвшин түрүүлсэн байна. Тэрбээр Улсын начин Дамбийн Шижээгийн ач хүү бөгөөд өнгөрсөн онд Өсвөр үеийн улсын аваргын алтан медаль авч байжээ. Харин үзүүрт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат 2012 оны төрийн наадмын өсвөрийн барилдааны үзүүр бөх Г.Ганзориг шалгарсан байна.
Сонирхолтой нь энэ барилдаанд түрүү бөх болсон Э.Амартүвшин Даян аварга А.Сүхбатын хүү Хангайтай барилдаж, өвдөг шороодуулжээ. Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 14,00 цагаас Тарвалин хийдтэй хамтран зохион байгуулдаг сумын заануудын барилдаан болно.