Өнөөдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар цастай, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар үүлэрхэг байна. Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи түрхэн зуур 16 м/сек хүртэл ширүүсэх төлөвтэй. Уулархаг нутгууд болон Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр хот орчмоор 4-9 хэм дулаан байна. Бусад газраар 0-5 градус байх юм. Өнөөдөр УБ хотод үүлэрхэг, цас орохгүй. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байх төлөвтэй. Үүрийн 5 цагт нийслэл хотод -13 хэм хүйтэн байлаа.
    Токио хотод одоо үүлэрхэг, 14 хэм дулаан байна. Өдөртөө 15 хэм хүрч, үүлшинэ гэсэн мэдээлэлтэй байна. Өнөөдөр тэнд хур тунадас орохгүй бөгөөд шөнөдөө 10 хэм үүлэрхэг хононо. Харин Солонгос улсын төв хот цэлмэг тэнгэртэй байгаа ч үдээс хойш үүлшиж, 13 хэм хүрч дулаарна. Харин шөнөдөө тэнгэр цэлмэж, зургаан хэм дулаан байх юм. Хур тунадас орохгүй.
    Хойд хөршийн нийслэлд бага зэргийн цас хаялж 0 хэмийн сэрүүхэн байгаа юм. Өдөртөө үүл арилж, цэлмэх хэдий ч 0 хэм хэвэндээ байна. Харин шөнөдөө -7 хэм байх бөгөөд тэнгэр цэлмэг хэвээрээ байх юм. Бээжин хотод өдөртөө үүлшинэ. 12 хэм дулаан. Харин шөнөдөө -1 хэм хонох бөгөөд үүл арилах юм. Өнөөдөр тэнд хур тунадасгүй байх нь.
Б.Ганбилэг