120 дугаар сургуулийн нээлт өчигдөр боллоо. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо буюу Хужирбуланд баригдсан тус сургууль 400 хүүхэдтэйгээр өчигдөр хичээлээ эхлүүлжээ.Ёслолын арга хэмжээнд Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон албаны бусад хүн оролцлоо. Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл” 1999 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Одоогийн байдлаар Улаанбаатар. Эрдэнэт, Дарханд 55 сургуулийн барилга бариад байгаа ажээ.



















































