

Энэхүү аюулт шуурганууд нь орон нутгийн цагаар баасан, бямба гарагт АНУ-ыг дайран өнгөрөх аж. Зүүн хойд нутгийн хэсгийг сүйрүүлж мэдэх шуургануудыг түүхэнд байгаагүй хүчтэй цасан шуурга болно хэмээн үзэж байна. Цасан шуурга 64 км цагийн хурдтай байна хэмээн үзжээ.
Хүйтэн шуурганы эхлэл болж Бостон, Нью-Йорк хотуудад их хэмжээний цас орсон нь 30 см-ийн зузаан болж тогтжээ. Массачусеттс мужийг баасан гаргийн 14-17 цагийн хооронд хүчтэй шуурга дайрна хэмээн цаг уурын шинжээчид үзэж байна. Тус мужийн Бостон хотод 0.6-1 метр хүртэлх зузаан цас тогтоно хэмээн таамаглаж байна.
Гамшигт аюулаас сэргийлж баасан гарагт бүх сургуулиудыг ажиллахгүй байх тушаал өгчээ. Мөн 3000 гаруй нислэгийг хойшлуулсан байна. Ард иргэдэд эдгээр өдрүүдэд гэртэй байж, зам дээр машинтайгаа гарч амь насаа эрсдүүлэхгүй байхыг хатуу анхааруулжээ.
1978 онд болсон ийм төрлийн хүчтэй цасан шуурганаар 7 хүн амиа алдаж, ихээхэн хэмжээний хохирол учирч байжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)