Байгалийн гамшиг, цөмийн хямралын улмаас хүнд байдалд ороод буй Японы эдийн засаг он гарсар анх удаа эерэг үзүүлэлттэй гарсан нь зэсийн үнийг өсгөсөн тухай “Bloomberg” мэдээллээ. Японы Засгийн газрын мэдээлснээр, тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улиралд өмнөхөөсөө 1,5 хувиар өссөн байна. Хэдий хугацааны дараа сэхэл авах нь тодорхойгүй байсан тус улсын эдийн засгийн хувьд энэ нь чамлахааргүй өсөлт, сайны дохио юм гэж эдийн засагчид үзсэн байна. АНУ-ын эдийн засгийн зогсонги байдал, евро бүсийн өрийн хямралаас болж уруудах хандлагатай байсан зэсийн үнээс гадна Азийн хувьцааны индексүүд сэргэж эхэлжээ. “Bloomberg”-ийн мэдээлснээр, өчигдөр Лондоны Металлын бирж дээр тонн зэсийн үнэ 7933 ам.доллар хүрсэн бол Шанхайн бирж дээр нэгдүгээр сард хүргэх гэрээтэй зэсийн үнэ бүр зургаан хувиар өссөн байна. Грек, Италид улс төрийн байдал тогтворжсон нь цаашид эдийн засагт нааштай нөлөө үзүүлнэ гэсэн горьдлого төрүүлж эхлээд байна.
Б.Нар