
Улаанбаатар хотын захиргаанаас долоо хоногийн баасан гараг бүрт архи зардаггүй болох талаар иргэдийн дунд санал асуулга явуулж эхэлсэн билээ. Тэгвэл Орхон аймгийн Эрдэнэт хотын Засаг дарга Г.Зоригт долоо хоног бүрийн мягмар гарагт тус хотод архи зарахгүй байх шийдвэр гаргасан нь энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлсэн байна. Тэрбээр мөн Сар шинийн баярыг архигүй тэмдэглэхийг уриалж, үүнийхээ дагуу захирамж гаргажээ.
Улаанбаатар хотод сар бүрийн эхний өдөр архи зардаггүй бол энэ журам Эрдэнэт хотод сар бүрийн 15-нд хэрэгждэг юм байна. Эрдэнэт хотын Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн Шинэ жилийн баярыг албан байгууллагууд архигүй тэмдэглэжээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)