зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сугарыг суудлаас нь “сугалах” У.Хүрэлсүхийн төлөвлөгөө

2011-11-15
0
ЖИРГЭХ

    Д.Сугар дарга өчигдрөөс ээлжийнхээ амралтыг авчээ. Гэхдээ амралтаа авсан дарга Төрийн өмчийн хороондоо буцаж ирэхгүй байж магадгүй болсон байна. Ойрын үед ТӨХ хавиар үйл явдлыг ийм сценариар өрнүүлэхээр МАН-ынхан шийджээ. Тэгэхээр Д.Сугар дарга хаашаа явж, түүний суудалд хэнийг залахаар хор найруулсан нь сонирхолтой байгаа юм. Монгол улс байгаа хамаг том өмчөө хувьчлалд дуусчихсаны дараа Төрийн өмчийн хороо гэдэг байгууллага нэг хэсэгтээ л нам жим, сонирхлын гадна байсан билээ. Улстөрчид ч ТӨХ-г тоохоо байж, тэнд ямар нэг бялуу үлдсэн гэж үздэггүй тул тэгсхийгэд орхидог байв. “Одоо ТӨХ-нд хийх ажил байхгүй тул татан буулгах хэрэгтэй” гэсэн ярилцлагуудыг ч нэг бус хүн хэвлэлд өгч байсныг санаж байна. Он цагийн эрхээр ТӨХ дахин үнэд орсон шалтгаан нь мэдээж Тавантолгойн ордын олборололтыг эхлүүлэхээр болсон явдал байв. Эрх баригчид эргээд ТӨХ-нд тавих хараагаа чангатгаж, нам доторх бүлэглэлүүд даргынх нь суудлын төлөө тэмцлийг эхлүүлжээ. Чухам тиймээс Д.Сугар ТӨХ-ны хаалгыг гаднаас  нь хаахаар болж. Гэхдээ юу боллоо гэж зүгээр гараад явахав. Өөрийг нь зайлуулах гээд байгаа намтайгаа тохироотой “амралтаа” авчээ.

    Засгийн газрын агентлагууд дотроос цар хүрээгээрээ томхон хэд нь байнга анхаарлын төвд байдаг. Тэдний нэг нь ТӨХ. Энэ байгууллагын даргыг "сугалах" ажлыг У.Хүрэлсүх гардан зохион байгуулжээ. Аль эртнээс л намын нарийн бичгийн толгойд энэ бодол явсан юм байж.Тэр нь сүүлийн үед эрчимтэй идэвхжиж ажил хэрэг болох тал руугаа орсон бололтой. Учир нь Ардын намын рейтинг унаж байгаа нь тов тодорхой болсон энэ үед С.Батболд, У.Хүрэлсүх хоёрын улс төрийн тоглолт, сонирхол байнга зөрөх болсон нь МАН-ын генсекийг ТӨХ руу довтлох шалтгийг бэлдэж өгсөн ажээ. С.Батболдод бол Д.Сугараар "оролдох" сонирхол байхгүй. Харин ч Д.Сугар шиг хүн түүнд ихээхэн "түшиг" болох учиртай. У.Хүрэлсүх дарга л Д.Сугарын суудлыг авахдаа оронд нь төрсөн нутаг Өвөрхангайд нь нэр дэвших эрхийг өгөхөөр болсон тухай эх сурвалжууд хэлж байна. Өвөрхангайн тойрог гэдэг МАН-ын хувьд "гүйдэлтэй" газар. Цэв цэнхэр тус тойргоос мандат өвөртөлсөн жишээ МАН-д гарын таван хуруунд багтахаар цөөн юм. 2000-2004 онд УИХ-ын гишүүн байсан Д.Сугар парламентын гишүүнээрээ улирахаар нэр дэвшсэн боловч З.Энхболдтой ясаа цайтал үзээд бараагүй түүх бий.

    З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт нарын хашрууд тэнд өөрсдийгөө нэгэнт дархалчихсан тул Өвөрхангай руу Д.Сугар мэтийн золионы хүмүүсээ илгээхээ МАН-ын томчууд мэдэлгүй дээ. Тиймээс инээж байгаад л Өвөрхангайн тойргоо өгчихөж. Д.Сугар суудлаа тавьж өгөхгүй гэж гүрийсэн ч бүх төрлөөр нь дарамтлах боломж У.Хүрэлсүхэд байсан тул бууж өгөхөөс өор аргагүй байжээ. Хэлж ярьсан, хийсэн үйлдэлдээ ихэнхдээ хий гаргачихдаг Д.Сугарыг “сугалаxад” тийм ч хэцүү биш бололтой. Хэчнээн ч тэрбумын үнэтэй нь мэдэгдэхгүй хаусаа "гайхуулж", аймгийнхаа 80 жилээр нисдэг тэрэгнээс чихрээр "бороо оруулж" сюрприз барьдаг Д.Сугарт Өвөрхангайгаас гарах боломж тун бага. Бараг л байхгүй. Тиймээс түүний улстөрийн карьер "ТӨХ-ны дарга байлаа" гэдгээр нэгмөсөн дуусах нь тодорхой болж байх шиг. Тэр цагт нам нь тун цочир сюрприз барьсныг Д.Сугар ойлгоно.

    Харин одоо Д.Сугарын оронд хэнийг ТӨХ-нд авчрахаар болсныг тандья. ТӨХ-ны дарга болох хүн тус байгууллагын Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Х.Хэрлэн ажээ. Түүнийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар гэж байх үед Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга байснаар нь хүмүүс илүүтэй мэдэх байх. Монголын хамаг баялгийг нааш, цааш болгох эрхтэй албан тушаалаа ашиглан туйлын богино хугацаанд хэмжээгүй ихээр баяжсан гэж хэвлэлээр ханатлаа цоллуулсан нөгөөх Х.Хэрлэн шүү дээ. Түүнийг дээрх албанд нь С.Баяр тавьсан бол ТӨХ-ны дарга болгох операцийг нь У.Хүрэлсүх гардан зохион байгуулж төрийн өмчийг, түмний мөнгийг мэдэлдээ байлгах санаагаа гүйцэлдүүлэхээр зүтгэж байна. Тиймээс л С.Баяр С.Батболд руу утасдаж ТӨХ-ны даргын томилгоонд хэл ам битгий гаргаарай гэж "тушаасан" биз. Ер нь явж, явж Тавантолгойн их баялгийн хуваарилалтад л У.Хүрэлсүх өөрийнхөө нөлөөг байлгахын тулд ийм зүйл хийх болсноор эцсийн учиг нь тайлагдах ажээ. Нөгөөтэйгүүр нэгэнт эхлээд ужигран, бүр ил болоод байгаа зөрчилдөөндөө намын даргаа давж, хамгийн чухал агентлагийг нь салгах У .Хүрэлсүхийн давхар санаатай төлөвлөгөө хэрэгжиж эхлэв. Д.Сугарын дараа хэд хэдэн агентлагийн дарга ийм маягаар суудлаасаа сугарах гэнэ.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    11 цаг 48 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    11 цаг 51 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    12 цаг 16 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    12 цаг 57 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    14 цаг 7 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    14 цаг 17 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    15 цаг 23 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    15 цаг 35 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 42 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    16 цаг 34 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    16 цаг 46 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    17 цаг 18 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    17 цаг 34 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    17 цаг 53 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    18 цаг 29 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    18 цаг 32 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    18 цаг 41 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    20 цаг 31 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    20 цаг 40 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК