
"Дижитал" хамтлаг фэнүүддээ болон тус хамлагийг сонсож, дэмждэг мянга мянган залуустаа зориулан энэ сарын 14-нд буюу гэгээн хайрын валентины өдөр "Зүрхрүү" нэртэй бие даасан тоглолтоо UB паласын концертийн их танхимд тоглохоор болсон. Тоглолтонд 14 жилийн турш хийсэн уран бүтээлүүдээс сонсогчидынхоо сайн мэдэх шилдэгийн шилдэг 20 уран бүтээлээ хүргэх бөгөөд тус тоглолтонд урилгаар "Ice top" хамтлаг өөрсдийн ая дуугаа өргөх аж. Тоглолтын тасалбарын үнэ 20000-50000 төгрөг буюу 50000 төгрөгний үнэтэй хосын тасалбар танхимын гол суудлуудад байрлах ба дурлалт бүсгүй /залуудаа/ зориулсан бэлэг болох улаан өнгийн зүрхэн хэлбэртэй хайрцаг бүхий "Би чамд хайртай" цомог дагалдах юм байна. Тасалбар энэ сарын 5-наас UB паласийн касс болон явуулын цэгүүдээр болруулагдаж эхэлсэн байна. Мөн хөдөө орон нутгуудынхаа сонсогчдодоо зориулан тоглолтын маргааш буюу хоёрдугаар сарын 15-нд Дархан, 16-нд Эрдэнэт, 17-нд Хөтөл, 18-нд Сэлэнгэ, 19-нд Шарын гол, 20-нд Зүүн хараа хотуудад тус тус тоглох гэнэ. Түүнчлэн Европын 12 улс орнуудаар энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хүртэл нэг сарын хугацаатайгаар аялан тоглолтоо үргэлжлүүлэх юм байна. Сонирхуулахад Дижитал хамтлаг дөрвөн гишүүнтэй болсон бөгөөд дөрвөн гишүүд тус тусын бие даасан цомгийн ажилдаа орсон байгаа юм.



Д.Ундрах /24tsag.mn/



Д.Ундрах /24tsag.mn/
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)