

Өчигдөр улсын баруун өмнөд хэсэгт орших Юннан аймгийн Дали хотын Хуанжиа тосгоны ууланд түймэр гарчээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар уулнаас түймрийн утаа гарахыг пүрэв гаргийн 16 цагийн орчимд харсан байна. 17 цаг гэхэд түймэр 47 га газарт тархсан байжээ.
Түймрийг унтраахаар 2000 гаруй гал унтраагчид хоёр нисдэг тэргийн хамт дайчлагдан ажиллаж байна.
Орон нутгийн гал унтраагчдын мэдээлснээр халуун уур амьсгал, хүчтэй салхины улмаас түймэр үүдсэн гэж үзэж байна. Харни түймрийг шалтгааныг мөрдөж эхэлсэн цагдаа нар орон нутгийн ажилтан цэвэрлэх зорилгоор бохир бүтээгдхүүнийг шатааснаас үүдсэн гэж таамаглаж эхэлжээ.
Д.Идэр





